2016 оны 06 сарын 17
БОНХАЖЯ, БСШУЯ-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр "Тогтвортой хөгжлийн боловсрол " төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд “Тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн үзэл санаа ойлголтыг бэхжүүлэх нь” сургалтыг хамгаалалтын захиргаадын Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Тус сургалтаар тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн үзэл баримтлал, суурь зарчим, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол улсын боломж, ногоон эдийн засаг, ногоон ажлын байр, эко шошго зэргийн суурь ойлголтуудын талаар мэдлэг, мэдээлэл авлаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ