2016 оны 06 сарын 17
2016 оны 6-р сарын 17 бол "Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр" юм. Олон улсад тэмдэглэдэг энэ өдөр нь дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны энэ эмзэг асуудалд хандуулах зорилготой мөн ганд нэрвэгдсэн, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа улс, бүс нутагт Цөлжилтийг устгах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхийг уриалдаг байна. Энэ жил тус өдрийг
Эх дэлхийгээ хамгаалъя!
Эвдэрсэн газрыг нөхөн сэргээе!
Олон нийтийг оролцуулъя! уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тохиолдуулан Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа орон нутгийн “Дундговь” телевизээр “Цөлжиж буй монгол орон”, “Бэлчээрийн сэлгээ хийх нь”, “Цөлжилтийг чөдөрлөгч” баримтат кинонуудыг нэвтрүүлж хамтран ажиллалаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ