2016 оны 08 сарын 05
Дундговь аймгийн Адаацаг, Гов- Угтаал, Дэлгэрхангай, Өлзийт, Хулд, Гурвансайхан, Дэлгэрцогт, Сайхан- Овоо сумын нийт 17 цэгт үзэсгэлэнт газруудад хүрэх зам дагуу орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Боржин чулуу” ХХК төслийг гүйцэтгэж, тэмдэг хийлээ. Энэ нь зөвхөн чиглэл, км заасан тэмдэг байх биш, Түрэгийн үеийн дүрслэл бүхий сийлбэртэй, шөнө гэрэлтэж харагддаг, 180 см өндөр, 45 см өргөнтэй байгалийн боржин чулуун багана юм. Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт дээрх тэмдэглэл бүхий 4 багана, орчны бүсэд 1 багана байршууллаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ