2016 оны 11 сарын 14-18-ны өдрүүдэд БОНХАЖЯ, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын STEP төсөл хамтран Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд аймгийн байгаль орчны газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдэд "Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургагч багш бэлтгэх" сургалт зохион байгуулагдлаа. Дээрх сургалтыг нийт 22 төрлийн 42 цагийн онол, дадлагын хичээл хослуулан заасан бөгөөд сургалтаар монголын аялал жуулчлалын өнөөгийн байдал, жуулчны үйлчилгээний сэтгэл ханамж, жуулчны аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хангах, жуулчны зочлох үйлчилгээний менежмент, хоол ундаа олгох зэрэгт суралцаж цаашид орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах, жуулчны үйлчилгээний чанар стандартыг сайжруулахад түлхэц болох ач холбогдолтой юм. 

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now