Тус зөвлөгөөнд Дундговь аймгийн төр, хувийн хэвшлийн 30 орчим төлөөлөл оролцсон ба Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас "Тусгай хамгаалалттай газар дахь аялал жуулчлал" сэдвээр мэдээлэл хийлээ. 
Зөвлөгөөний хүрээнд аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр, аялал жуулчлалын өнөөгийн байдал, аймгаас баримтлах бодлого, чиг хандлага, орон нутгийн байгууллагын уялдааг хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой уялдуулан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын холбооний үйл ажиллагааг идэвхижүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд тэрээр Ирэх жилүүдэд Дундговь аймгийн хувьд мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр зорьж байна. Аялал жуулчлалын хөгжлийг шинэ шатанд гаргах үүднээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага тулгарч байна хэдийгээр манай аймгийн хувьд аялал жуулчлал шинэ салбар боловч цаашид хөгжүүлэх, эдийн засгийн сайн үр нөлөө үзүүлэх салбар хэмээн тодорхойллоо. 
Зөвлөгөөний үеэр Аймгийн музейг түшиглэн “Аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төв” ажиллуулахаар боллоо. Мөн аймгийн Засаг дарга болон “Говийн шуранхай” АЖХ-ны хооронд хамтран ажиллах санамж бичиг, БОАЖГ болон жуулчны баазуудын хооронд хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now