2017 оны 05 сарын 19
Аймгийн Засаг даргын тамгын газар, Сайнцагаан сум, Хот тохижилт үйлчилгээний албанаас зохион байгуулсан "ХОГГҮЙ ХОТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА" уриатай нийтийг хамарсан хог цэвэрлэгээний аяны хүрээнд байгууллагын бүх албан хаагчдаа идэвхтэй хамруулж нийт 6га талбайгаас 1.5 тн хогийг цэвэрлэн, тээвэрлэж хогийн нэгдсэн цэгт асгасан.
Мөн тус аяны хүрээнд байгууллагаас 300 метр хүртлэх талбайд буй ахуйн болон барилгын хог хаягдалыг цэвэрлэн ажиллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ