2017 оны 05 сарын 24
Иргэдийн нийтийн биеийн тамир, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллүүлэн бие бялдрыг чийрэгжүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй "Өглөөний дасгал, алхалт, гүйлт"-ийн аян сарын хугацаатай үргэлжилж байна. Тус аяны хүрээнд хамгаалалтын захиргааны албан хаагчид идэвхтэй хамрагдаж байна.
Мөн бүх албан хаагчдаа бие бялдрын түвшин тогтоох сорилд өгсөн ба 7 хоног бүрийн мягмар гаригт аймгийн БОАЖГ-тай хамтран спортоор хичээллэж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ