‘‘Олон улсын биологийн төрөл зүйлийг хамгаалах өдөр’’-ийг угтан Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт сумдын ЗДТГ, ЕБС, Насан туршийн боловсролын сургагч багш нартай хамтран хамгаалалтын захиргааны экоклубын сурагчдад "Эко өдөрлөг" -ийг 2017.05.20-нд амжилттай зохион байгууллаа. 
Тус өдөрлөгөөр сурагчид 2016 онд хийсэн ажлаа танилцуулж, харилцан туршлага судлан явган аялал, спортын тэмцээн зохион байгуулан аяллын богино хэмжээний видео бичлэг зэргийг хийлээ. Нийт 80 гаруй багш, сурагчид хамрагдсан ба гарын авлага материал бэлтгэн, тарааж ажиллалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now