2017 оны хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Их газрын чулууны БЦГ-ын Идэвхтэн байгаль хамгаалагч, орчны бүсийн зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг аймгийн Цагдаагийн газар, Гурвансайхан сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. 
Сургалтаар Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны байцаагч Цагдаагийн А/д Г.Ганбат – БОГХУС тухай, ХЗ-ны мэргэжилтнүүд ТХГНТХ, ТХГН-ын ач холбогдол, Цогцолборт газарт хийгдэж буй судалгааны ажлууд зэрэг сэдвээр сургалт хийж, хамгаалалтын захиргааны дарга цаг үеийн холбогдолтой мэдээ, мэдээлэл хийлээ. 
Мөн идэвхтэн байгаль хамгаалагчдын 2017 оны эхний хагас жилийн ажлын үр дүнг хэлэлцэн дүгнэж, байгалийн амьтан, ургамлын холбогдолтой хөгжөөнт танин мэдэхүйн уралдаан, тэмцээн зохион байгууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now