Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд цагаан зээрийн тандалт судалгааны багийг ахлан ажилласан. Дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын амьтан хариуцсан мэргэжилтэн Н.Жамъянхүү нар аймгийн БОАЖГ, УЦУОШГ, Их газрын чулууны БЦГХЗ-ны албан хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийн, салбарын цаашдын бодлого чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. 
Өнөөдөр ажлын хэсэг цагаан зээрийн тандалт судалгааг үргэлжлүүлэн Их газрын чулууны БЦГ, зүүн сумдад ажиллана.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now