Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын Аялал жуулчлалын 2-р бүсэд шүлхий өвчин гарсантай холбогдуулан Хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны А/03 дугаар тушаалаар  хамгаалалтын захиргаа Өндөржүүлсэн бэлэн байдал шилжин ажиллаж байна. Тушаалын хүрээнд ажлын удирдамж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

ХЗ-ны даргаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 01 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд цогцолборт газарт ажиллаж Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах 24 цагийн хөдөлгөөнт эргүүл, хяналтын постыг Их газрын чулууны уулын баруун урд Бага эрээн булагт гарган хүнс, түлш, байрлах байрыг ажлын хэсэгт бэлтгэж өглөө. Мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар 4 цаг тутамд Их газрын чулууны уулын баруун, зүүн талаар эргүүл, хяналт хийж байна. Эргүүл, хяналтаар хүн, малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорио тогтоосон үед нүүдэл хийхгүй, уулруу малаа бэлчээхгүй байх зэрэгт хяналт хийж, иргэдэд шүлхий өвнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж хүргэн ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Аймгийн засаг дарга 140 л бензин, Нийтлэг үйлчилгээний орон нутгийн өмчит үйлчилгээний газар 10л бензин, Гурвансайхан сум 30л бензин мөн постонд хэрэглэх хүнс, 5 шуудай нүүрс зэргээр дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now