2018 оны 02 сарын 02
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Төрбат, Их газрын чулууны хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Баттүвшин, Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Цэцэгдэлгэр нар хамтран ажиллах гурвалсан гэрээ байгууллаа. Тус гэрээнд хууль эрх зүйн орчинг сайжруулах, БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагчдад хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын талаар мэдээ, мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, сургалт сурталчилгааны ажлыг хамтран хийх зэрэг олон асуудлыг тусгасан нь ач холбогдолтой боллоо.
Гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 20 өдрийг хүртэл байгуулав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ