2018 оны 02 сарын 09
Хүн амын эрүүл аж төрөх байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтвортой хөгжүүлэх зорилгоор 2018 оныг Дундговь аймаг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Уг нээлтийн ажиллагааг 02 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид оролцлоо. Хамгаалалтын захиргаанаас тус жилийн хүрээнд ажилтан, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл аж төрөх, спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах, байгууллагын биеийн тамир спорт хамтлагийг хамгаалалтын захиргааны даргын А/12 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд салбар дундын байгууллагуудын оролцоог хангах тэдгээртэй хамтран хүн ам, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн эрүүл мэндийг дэмжигч сум, байгууллага, иргэнийг шалгаруулж хамтын оролцоог хангахын зэрэгцээ малчид болон иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд үе шаттайгаар хамруулах, эрүүл мэндийн зөв хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ