2018 оны 03 сарын 01
Хамгаалалтын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 02 сарын 26,27-ны өдрүүдэд байгаль хамгаалагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор чадавхижуулах сургалт зохион байгууллаа.
Аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар болон Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд Захиргааны ерөнхий хууль, Гэр бүлийн хүчирхииллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгаль орчны багц хууль, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ зэргээр 2 өдрийн сургалт зохион байгууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ