2018 оны 03 сарын 02
Зэрлэг амьтдын амьдрах нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд Гурвансайхан уулын орчимд биотехникийн арга хэмжээ авч ажиллалаа. Дундговь аймгийн Засаг даргын өвсний нөөцөөс 70 боодол өвсний дэмжлэг авч Үүдийн хяр, Тэвшийн хяр, Нарийн 2 цэг, Майхан, Дунд булгийн хойд овоо гэсэн нийт 6 цэгт тараан байршууллаа. Биотехникийн арга хэмжээнд байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ