Цэвэр усны хэрэглээ, усан хангамж, усны нөөц зэрэг асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчилан таниулах зорилгоор  Жил бүрийн 03 сарын 22-ны өдрийг Дэлхий нийтээр усны өдөр болгон тэмдэглэж ирсэн. Тус өдрийг энэ онд “Байгальд ээлтэй усны шийдэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.  Уг өдрийг угтан Умард говийн гүвээт- Халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран эссэ бичлэгийн уралдааныг Дундговь аймгийн  Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт сумдын ЕБС-ийн сурагчдын дунд 2 насны ангиллаар зохион байгуулна. 

Сурагчдын байгаль хамгаалах сэтгэлгээ, усны үнэ цэнэ, ач холбогдлыг таниулж,  шинэ санааг хөгжүүлэх зорилгоор "Байгальд ээлтэй усны хэрэглээ" сэдвийн хүрээнд 150-200 үгэнд багтаан сурагчид бичлэгээ ирүүлнэ. Уралдааны бүтээлийн 2018 оны 03 сарын 17-ны өдрийг хүртэл хамгаалалтын захиргааны ikhgazriinchuluu@gmail.com хаягаар хүлээн авч, ангилал тус бүрээс 1-3 байр эзлүүлэн шалгаруулна. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now