2018 оны 03 сарын 19
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 сарын 06-ны өдрийн "Нээлттэй хаалганы өдөр" зохион байгуулах тухай тушаалын хүрээнд Дундговь аймгийн БОАЖГ, УЦУОША, ИГЧБЦГХЗ нэгдсэн төлөвлөгөө боловсруулан зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын 6 сургуулийн эко клубын 30 сурагчид сургалт зохион байгууллаа.
Сургалтаар байгаль орчны салбарын үйл ажиллагааг танилцуулж, хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа болон гоо монгол комик, цахим номын сан, тусгай хамгаалалттай газрын цахим хуудас зэргийг танилцуулан сурталчилж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариуллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ