Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 сарын 06-ны өдрийн А/52 дугаар тушаалын “Нээлттэй хаалганы өдөрлөг”, "Дэлхийн усны өдөр"-ийн хүрээнд Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран орчны бүсийн Говь-Угтаал сумын иргэдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хамгаалалтын захиргаанаас ТХНУГ-аас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ /цахим номын сан, Гоо монгол комик, тусгай хамгаалалттай газрын вэйб сайт г.м/, хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг танилцуулан гарын авлага тараалаа.

Умард говийн гүвээт - халхын дундад талын сав газрын захиргаанаас усны тухай, хуванцар савны хэрэглээний талаар сургалт хийж "Чандмань ус эрдэнэ" сонинг түгээлээ.  

Мөн тус сумын төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор албан хаагчдын дунд "Нөхөрсөг" гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд ЕБС-ийн баг тэргүүн байр, ЗДТГ -ын баг дэд байр, цэцэрлэгийн баг гутгаар байр эзэлж цом, мөнгөн шагналаар шагнав. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now