Эх дэлхийн цагт нэгдэнэ

2018 оны 03 сарын 23

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригийг дэлхий дахинаа нэг цаг гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэж, эх дэлхийгээ хайрлах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ 60 минутыг “Эх дэлхийн цаг” гэж ч нэрлэдэг.

“60+” хэмээх бэлгэдэл нь дэлхийн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь нэг цагт ноогдох минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь оролцогчдын хүрээг нэмэн дэлгэрүүлэх утгыг агуулдаг байна.
Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. Эх дэлхийн цаг нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдгийг сануулдаг юм.

Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар,Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран "Эх дэлхийн цаг" арга хэмжээг Мандалговь хотод 2018.03.24-ний өдрийн 20.30-21.30 цагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now