Аймгийн БОАЖГ, сум дундын Ойн ангитай хамтран Гурвансайхан суманд 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг, мод тарих үндэсний өдрийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд:
- Иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх 
- Хуулийн "Цэц" тэмцээн 
- ЕБС-ын сурагчдад "Эх дэлхийгээ хайрлая сэдэвт" сургалт 
- Ногоон ирээдүй эко клубын сурагчидтай уулзалт 
- Ард телевизэд ярилцлага 
- Ахмад байгаль хамгаалагч Ж.Цэмбэлдоржид хүндэтгэл үзүүлэх 
- Соёлын арга хэмжээ /Караоке дууны тэмцээн/
- Мод тарих арга хэмжээ зэргийг зохион байгууллаа. 
Өдөрлөгийн хүрээнд байгууллагын танилцуулга, хог хаягдлын тухай, амьтны тухай хууль, орчны бүсийн тухай хууль, аяллын маршрут, төлөвлөлтийн хуанли зэрэг 230 орчим гарын авлага, тараах материал тараан салбарын бодлого чиглэлийг танилцуулан ажиллалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now