2018 оны 05 сарын 30
Дундговь аймгийн эко клубүүдийн үйл ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцох, үйл ажиллагаагаа тайлагнах, экоклубын гишүүдээр дамжуулж гэр бүл, найз нөхөд, ЕБС-ийн сурагчдад амьтан, ургамлыг хайрлан хамгаалах дадал төлөвшил эзэмшүүлэх, сурагчдыг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй ‘‘Ногоон паспорт’’ аяныг сурталчлах зорилгоор, «Байгалиа хамгаалъя, одоо эхэлье» аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд «Байгаль хамгаалахад хүүхдийн оролцоо» анхдугаар эко чуулганыг аймгийн ЗДТГ-тай хамтран 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотод аймгийн Засаг даргын ивээл дор анх удаа амжилттай зохион байгууллаа.
Аймгийн 15 сумын 19 сургуулийн 120 багш, сурагчид хамрагдаж, аймгийн Цагдаагийн газар, БОАЖГ, Музей зэрэг байгууллагууд оролцож, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллалаа.
Чуулганы хүрээнд оролцогч байгууллагууд илтгэл тавьж, Эко клубын сурагчид хийсэн ажлын ажлаа тайлагнаж, дүгнэн, 1-р байранд Мандал сургуулийн эко клуб, 2-р байранд Гурвансайхан сумын Ногоон ирээдүй эко клуб, 3-р байранд Хүмүүнлэг сургуулийн Жаргалант эко клуб тус тус шалгарч Аймгийн ЗДТГ-аас мөнгөн шагналаар шагналаа.
Эко клубын ахлагч нарт БОАЖЯ-аас хэрэгжүүлж буй Ногоон паспортыг гардуулан өглөө.
Мөн Дундговь аймгийн эко клубын сурагчийн тангарагийн үг, уриа үгтэй болж, сурагчид "Байгалиа хамгаалъя, одоо эхэлье" аянд нэгдлээ.
Чуулганаас Дундговь аймгийн иргэддээ нэгдсэн уриалга гаргалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ