2018.08.01-09-ний өдрүүдэд хамгаалалтын захиргааны ажлын хэсэг Ашид Бьюлдинг ХХК-тай хамтран Дундговь аймгаас Их газрын чулууны уул руу ордог төв зам дагуу орц хаалга буюу мэдээллийн самбарыг байгалийн чулуу, мод ашиглан бүтээж байршууллаа. Тус самбар нь 3,5*1,8 м хэмжээтэй,  хамгаалалтын захиргааны танилцуулга, дотоод бүсчлэл, аялалын маршрутын мэдээллийг байршуулсан. 

Мөн БОАЖС-ын А/73 дугаар тушаалын хэрэгжилтийг ханган ажиллах ажлын хүрээнд байгаль хамгаалагчийн байрны гадна эко оо шинээр барьж ашиглалтанд орууллаа. Тус жорлон нь доторлогоотой, доор нь элс, хайрга дэвссэн, хуурайших технологиор ажиллах юм. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now