2018 оны 08 сарын 23
2018 оны 07 дугаар сард Их газрын чулууны БЦГ-ын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн А.Цэцэгдэлгэр, Гурвансайхан сумын цагдаа ахлах ахлагч О.Эрдэнэ, Говь-Угтаал сумын БОУХБ Б.Ганцацралтай хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Тус шалгалтаар Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төв боржигон тур ХХК, цогцолборт газрыг дайран өнгөрдөг замаар тээвэрлэлт хийдэг том оврын автомашинууд хамрагдсан ба хуулийн дагуу зохих зөвлөмж, шаардлагыг хүргүүлэн ажиллалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ