2018 оны 08 сарын 27
Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулсан билээ. Уулын туруутан амьтдын гол байршил нутаг, байнгын идээшилж байгаа хэвтэр, хэвтэх боломжтой газар зэргийг харгалзан үзэж Их газрын чулууны БЦГ-ын байгаль хамгаалагч Д.Мөнх-Очир ёрвонгийн баруун хойно хөдөлгөөн мэдрэгчтэй камерыг 1 сарын хугацаатай байрлуулсан. Тус камерт аргаль хонь-17, янгир ямаа-26, туулай-1, үнэг-1 бүртгэгдлээ.Энэхүү байгалийн ховор амьтдыг зурагжууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ