Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчдын уран сэтгэмжийг хөгжүүлэх, аливаад идэвхи санаачлагатай, бүтээлчээр хандах, байгаль, амьтан ургамлаа хайрлах төлөвшил суулгах зорилгоор гарын доорх материал ашиглан бүтээл хийх уралдаан зарлаж дүнг гаргалаа.

Тус уралдааны 1-р байр Хүмүүнлэг сургуулийн сурагч Г.Амин-Эрдэнэ, 2-р байр - Говийн ирээдүй цогцолбор сургуулийн сурагч О.Янжинлхам, М.Намуунбайгаль, Ц.Учрал, 3-р байр Дэлгэрцогт сумын 10 жилийн сургуулийн сурагч Э.Мягмарсүрэн нар тус тус шалгарлаа. Сурагчдад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now