2018 оны 11 сарын 21
Аймгийн БОАЖГ, Говийн шуранхай аялал жуулчлалын холбооноос 2018-11-07-ны өдөр зохион байгуулсан Аялал жуулчлалын салбарын зөвлөлдөх уулзалтад Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн нар оролцлоо. Тус уулзалтаар жуулчны баазуудын нэгдсэн танилцуулга, 2019 онд аялал жуулчлалын чиглэлээр хийгдэх ажлууд, салбарын тулгамдаж буй асуудал, аймгийн аялалын нэгдсэн маршрут боловсруулах, аялал жуулчлалын нөөц даацын судалгаа хийлгэх, соёл урлагийн нэгдсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг олон асуудлыг хэлэлцлээ.
Тус зөвлөгөөнд хамгаалалтын захиргааны 2018 онд аялал жуулчлалын чиглэлээр хийгдсэн ажлаар мэдээлэл хийлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ