Эко танхим тохижууллаа

2018 оны 11 сарын 21

Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Мандал сургуультай хамтран "Эрүүл зүрх" эко клубын сурагчдын анги, танхимыг тохижуулах ажлын хүрээнд аргалийн эврийг сургуулийн захирал М.Энхбаярт, цогцолборт газрын амьтны зургийн postcard болон хувцас жигдрүүлэх ажлын хүрээнд малгайг эко клубын багш Р.Хаш-эрдэнэ болон сурагчдад гардуулан өглөө. Мөн эко клубын сурагчдад үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.