2018 оны 11 сарын 30
Тарваганы тоо толгой, байршлын судалгааг “анх” удаагаа 2018 оны 6 дугаар сарын 5- аас 8 дугаар сарын 25-ны өдрийн хооронд гүйцэтгэсэн. Тарваганы тархалтын амьдрах орчны сонголтыг авч үзвэл: өвслөг ургамалтай, хайргархуу хөрс зонхилсон бүтэцтэй, уулын дунд болон бэлийг сонгон амьдардаг. Нийт тарваганы тархалт бүхий газраар хүний хүчин зүйл бага байна.
Насны бүтцийн хувьд бие гүйцсэн бодьгал их байх ба энэ онд төл бага байв. Нөгөө талаас бие гүйцсэн тарваганы тоо их байгаа нь хяналт шалгалт сайн байгаа гэж үзэж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ