Цагаан суварга, Дэл уул орчмыг аялал жуулчлалын төлөвлөлтийг зохион байгуулах, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор "Дэл уулын гайхамшиг" ТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран холбогдох хэлтэс, агентлаг, орон нутгийн удирдлага, мэргэжилтэн, аялал жуулчлалын холбоо, ТББ, жуулчны баазын 14 төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалтыг 2019 оны 01 сарын 15-ны өдөр аймгийн БОАЖГ зохион байгууллаа. Тус уулзалтаар хамгаалалтын захиргаанаас 2018 онд хийгдсэн аялал жуулчлалын ажлын сайн туршлага, бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж, ТХГН-ын брэндбүүкийг танилцуулсан. 

Мөн "Цагаан суварга" байгалийн үзэсгэлэнт газарт хязгаарлалтын бүс тогтоох, жуулчдын түр буудаллах цэг байгуулах, эко ОО бий болгох, орчны бохирдлын сөрөг нөлөөллүүдийг бууруулах асуудлуудыг хэлэлцэж, цаашид хамтран ажиллахаар ажлын хэсэг байгуулагдаж, аймгийн нутаг дэвсгэрт жуулчин хүлээн авах “Гэр буудал ажиллуулах журам”-ын эхний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now