2019 оны 01 сарын 30
Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс Буянт уул, Нүхтийн хяр, Гүн шанд гэх газруудад Флюорит буюу хайлуур жонш, Кальцит буюу хээрийн жонш ухах зөрчил гарч байгаатай холбогдуулан Гурвансайхан сумын Засаг дарга, Хамгаалалтын захиргааны даргын хамтарсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу сумын хэсгийн цагдаа а/х О.Эрдэнэ, БОХУБ Н.Алтангарэл, ХЗ-ны дарга, БОХУБ, байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй 2019.01.23-24-ний өдрүүдэд өдөр, шөнийн эргүүл, хяналт шалгалт хийж ажиллалаа. Хяналт шалгалтаар нутгийн иргэн Н.Мөнхтайвантай хамтран дахин ухахад бэлэн болгож шаллан орхисон нүхнүүдэд нөхөн сэргээлтийг хийж, Буянт уул, Нүхтийн хярын жонштын амны ойролцоо мэдээллийн самбар хийж байршууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ