2019 оны 01 сарын 31
Хууль бусаар жонш ухагдсан зөрчлийн эзэн холбогдогчийг илрүүлэх зорилгоор Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нарын үүрэг чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их газрын чулууны БЦГХЗ-ны бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Гурвансайхан сум, Улсын тусгай хамгаалалттай газрын Буянт уул, Нүхтийн хярд, Гүн шанд гэх газруудад жонш ухагдсан талбайн ойр орчимд хэргийн газрын үзлэг хийсэн.
Тус хяналт шалгалтаар дээрх газруудад хууль бусаар жонш олборлосон Гурвансайхан сумын 3 иргэнийг илрүүлж, худалдан борлуулахаар зэхэж байсан 2 төрлийн 3-4 тонн жонш, багаж хэрэгслийг хураан авсан. Зөрчил гаргасан иргэдийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ