2019 оны 03 сарын 26
Жил бүрийн 3 сарын 22-нд тохиодог Дэлхийн усны өдрийг угтан Гурвансайхан суманд Нээлттэй хаалганы өдөрлөг, Нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг тус тус зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлан ЕБС-ийн сурагч, Ногоон ирээдүй клубын хүүхдүүдэд "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя" сэдвээр сургалт, хөрсөн доорх ус хэрхэн бохирддогийг макет ашиглан үзүүлж, Цэнгэг ус-тэгш хүртээмж сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шагналыг гардуулах зэрэг ажлыг зохион байгууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ