2019 оны 04 сарын 10
"УЯХАН ЗАМБУУТИВИЙН НАРАН" урлагийн их наадам, "МӨНХ ТЭНГЭРТЭЭ ӨРГӨХ ДУУН ЦАЦАЛ" 3000 морин хуурч, уртын дуучдын нэгдсэн тоглолтыг Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ хамтран 2019 оны 08 сарын 09-11-ний өдрүүдэд Их газрын чулуу уулын Задгай театрт зохион байгуулахаар ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан групп ажлын хэсэг Их газрын чулуу ууланд наадам зохион байгуулах талбайн хуваарилалт, зохион байгуулалтыг тогтож зураг авах, эргэлтийн цэг авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ