2019 оны 04 сарын 18
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар энэ сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд “Байгалиа хамгаалъя” аян явагдаж, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор ажиллаж эхэллээ. Тавдугаар сарын 15-ныг дуустал зохион байгуулах “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө улсын хэмжээнд нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна.
Энэхүү ажлын хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" арга хэмжээг Дундговь аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ