Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай хэрэгжиж байна.
Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасаж устах аюулд хүрээд байлаа.

Тарвага нутагшуулснаар биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал хангагдах юм.

Тарвагыг хууль бусаар агнасан тохиолдолд эр тарвага 170.000 төгрөг, эм тарвага 210.000 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нугалж төлөхийн зэрэгцээ Зөрчлийн тухай хуулиар 500000-3000000 төгрөгийн торгууль төлнө.
Бидний төслийн ажлыг дэмжин ажилласан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар, Байгаль орчин, уур амьсгалын сан, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Сайнцагаан сумын иргэн Бат-Эрдэнэ ах, М.Зулбаяр захиралтай Авралын эрэлд ХХК-ны хамт олонд гүн талархал илэрхийлье.
Монгол тарвага маань түм бумаар өсөн үржих болтугай.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now