2019 оны 08 сарын 28
Дундговь аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас “Мөнх тэнгэртээ өргөх дуун цацал” 3000 уртын дууч, морин хуурчдын наадмын арга хэмжээ Их газрын чулууны байгалийн цогцолборт газарт наймдугаар сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Наадмын арга хэмжээнд нийт 20 мянга орчим иргэд оролцож хамгаалалтын захиргаа, Говийн бүсийн хамгаалалтын захиргаадын БОХУБ нартай хамтран хог хаях, ил задгай гал түлэх, амьтан үргээх зэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж байнгын эргүүл хяналт хийн, амрагч аялагчдыг хоггүй цэвэрхэн аялахыг уриалан ажиллалаа.
Мөн наадмын үеэр аймгийн Хот тохижилтын газар, Нийгмийн халамжийн газрууд хог цэвэрлэгээнд хамтарч ажилласан бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд бүрэн цэвэрлэж чадлаа. Иргэд хогоо буцаан авч явах, уутанд хийн бидэнд өгөх зэргээр бидний ажлыг дэмжиж байсан ба иргэдийн хандлага ихээхэн өөрчлөгдсөн нь ажиглагдаж байлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ