ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

2019 оны 10 сарын 23

Дундговь аймгийн Авто тээврийн газар, Хамгаалалтын захиргааны даргын хамтарсан удирдамжийн дагуу Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, цогцолборт газраар дайран өнгөрдөг хүнд даацын автомашины тээвэрлэлт, замын маршрутанд хамтарсан хяналт шалгалтыг энэ 10 дугаар сард 3 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэлээ.

Авто тээврийн газрын Авто тээврийн байцаагч Н.Эрдэнэ-Очир, БОХУБ А.Цэцэгдэлгэр, байгаль хамгаалагч Т.Болдбаатар, Х.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтаар Ерлөг /Дорноговь-Дундговь төв зам/, Гурвансайхан уул, Их газрын чулууны уул Элгэн /Баянжаргалан-Чойр зам/ газруудад шалгалт хийсэн.

Дээрх хугацаанд шөнийн эргүүл болон хяналт шалгалтыг хийж 22 хүнд даацын автомашиныг шалгаж замын нэгдсэн маршрутыг танилцуулж, бичиг баримтыг шалган ажиллалаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now