2019 оны 10 сарын 26
Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын аялалын маршрутыг тохижуулах, цогцолборт газрыг зорин ирэх жуулчдын ая тухтай амрах нөхцлийг хангах зорилгоор цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд нэгдсэн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Тохижилтоор
1. Орох хаалга -1 ширхэг
2. Мэдээллийн том самбар - 2 ширхэг
3. Сүүдрэвч - 1 ширхэг
4. Боловсон ариун цэврийн газар – 2 ширхэг /эр, эм/
5. Сандал - 4 ширхэг
6. Мэдээллийн жижиг самбар - 4 ширхэг
7. Үзвэрийн тайлбар самбар - 4 ширхэг тус тус хийсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/312 дугаар тушаалын дагуу Тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх нэгдсэн өнгө төрх, брэндбүүкэд нийцүүлэн “Ашид бьюлдинг” ХХК хийж гүйцэтгэсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ