2019 оны 10 сарын 31
Авлигатай тэмцэх газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран иргэдэд Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Авилгатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулах, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор өнөөдөр “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Тус ажлыг зохион байгуулахаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссор Ц.Шинэбаяраар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
Өдөрлөгийн хүрээнд хамгаалалтын захиргааны албан хаагчид “Олон нийтийн хяналт ба шударга ёс” уулзалтад оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ