УСТ ЦЭГ БАЙГУУЛЛАА

2020 оны 06 сарын 02

Их газрын чулууны БЦГ хур тунадас багатай, гангийн байдалд хүрээд байгаа тул хамгаалалтын албан хаагчид дараах ажлуудыг авч хэрэгжүүллээ.

Үүнд:

  1. Биотехникийн арга хэмжээ авав: Зэрлэг амьтдын амьдрах орчинг сайжруулах, өсч үржих нөхцөлийг хангах зорилгоор Хулгарын хад, Ёрвон, Бурхантын тагт зэрэг нийт 3 цэгт 1 тонн ус тээвэрлэж төвлөрүүллээ.
  2. Тарваганы ажиглалтын судалгааг хийж гүйцэтгэлээ: Хайрхан, Шарга дэл гэсэн газруудад хийж, нийт 11 тарвага ажиглагдсанг бүртгэж авлаа. Мөн тарваганы ойр орчмын ургамлуудыг 250 л усыг зөөн тээвэрлэж 2 цэгт зохиомолоор усаллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now