Канад улсын MERIT төслөөс Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хүсэлтийн дагуу энэ сарын 27, 28-ны өдрүүдэд “Дроны зураглал ба боловсруулалт” онол, практик суурилсан эрчимжүүлсэн сургалтыг Дундговь аймагт зохион байгууллаа. Сургалтад Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар оролцсон.

           Тус сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Отгонтөгс, Монгол улсын их сургуулийн Газарзүйн мэдээллийн систем, байгаль орчны зайны тандан судлалын лабораторийн ахлах багш Ч.Болорчулуун нар удирдан явуулав. Сургалтын үеэр оролцогчид Дроны бүтэц, аюулгүй ажиллагааны дүрэм журамтай танилцаж, НАТ-ийн нислэгийн төлөвлөгөө боловсруулж үүний дараагаар Дроноор газрын зураг авах хээрийн нислэг үйлдэж, зургийн боловсруулалт хийлээ.  

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now