2020 оны 12 сарын 07
Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2020 оны 92 дугаар тогтоол Нүүрс тээвэрлэлэлтийн үйл ажиллагааг зогсоох тухай тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гурвансайхан сумын БОХУБ нартай хамтран хүнд даацын автомашины тээвэрлэлтэд хяналт шалгалтыг хийж Дэлгэрхангай сумаас Дорноговийн 25 дугаар точиг, баяжмалын үйлдвэр орох Мак Гонкуард ХХК-ны 7 автомашин, Говьсүмбэрээс Салхитын уурхай орох Эрдэнэс Силвэр ресурс ХХК-ны 2 автомашиныг шалгаж 7 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь заалтаар тус бүр 100.000 төгрөгийн торгуулийг оногдуулсан.
Мөн тээвэрлэлт хийж буй жолооч нарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Хог хаягдлын тухай хуулийн талаар мэдээллийг хүргэж байгаль орчин бохирдуулахгүй байх батлагдсан маршрутаар явах талаар зөвлөмж чиглэлийг өгсөн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ