- 1 дүгээр улирлын замналын судалгаагаар аргаль хонь 74, янгир ямаа 56, үнэг 4, нөмрөг тас 15, цагаан зээр 60 бодьгал бүртгэгдсэн.
- 2 дугаар улирлын замналын судалгаагаар аргаль хонь 79, янгир ямаа 40, цагаан зээр 43 бодьгал бүртгэгдсэн.
- 3 дугаар улирлын замналын судалгаагаар аргаль хонь 32, цагаан зээр 80, хондон ангир 1, тас 36, хадны бор шувуу 10 бодьгал бүртгэгдсэн.
- 4 дүгээр улирлын замналын судалгаагаар аргаль хонь 55, янгир ямаа 34, цагаан зээр 61, тас 16, үнэг 1 бодьгал бүртгэгдсэн.
- Судалгаанаас харахад 1, 2 дугаар улиралд аргаль хонь, янгир ямаа олон тоогоор ажиглагдаж 3, 4 дүгээр улирал буурсан ажиглагдаж байна.
- Гол байршил нь Хойд хэсгээрээ Ерлөг хайрхан, Тасархай улаан, Их дулаан, Ёрвон хайрхан, Хулгарын хад, Ихэр, Өнөрбаян, Түймэрт, Баян хайрхан, Бунхант, урд хэсгээрээ Нарийн, Зүүн булаг, Майхан, Их тэвш, Дундсайхан зэрэг газраар нутагшдаг.
Шилжилт хөдөлгөөн нь ажиглалтын үр дүнгээр янгир ямаа нь Их газрын чулууны уул, Ерлөг уулсын хооронд, аргаль хонь нь Нарийн, Их тэвш, Уул адарганат, Их газрын чулууны уул, Ерлөг уулын хооронд гүйдэллэж байна.
- Сүргийн бүтцийн ажиглалтаар аргаль, янгирын сүргийн бүтцийн эм бодгалийн тоо, залуу бодьгалийн тоо их байгаа нь цаашид өсөх хандлагатай байна. Энэ нь хамгааллын чухал үр дүн юм. Зэрлэг амьтдын цаашид тогтвортой өсч байгаа нь жил бүрийн ажиглалтаар батлагдаж байна.
-
-

- 2020 оны зурвас замналын судалгаагаар нийт янгир ямаа 130 бодьгал, аргаль хонь 240 бодьгал, чоно 1 бодьгал, үнэг 5 бодьгал, хондон ангир 1 бодьгал, хадны бор шувуу 10 бодьгал, нөмрөг тас 67 бодьгал, цагаан зээр 244 бодьгал бүртгэгдсэн.
