УРГАМЛЫН СУДАЛГАА ХИЙЛЭЭ

2020 оны 12 сарын 07

 

Цогцолборт газарт харгана оролцсон чулуурхаг хялгана – таана, боролз –хялганат, баглуур – хялганат, таана – хялганат, хялгана – хазаар өвс, хялгана – ерхөг ба харгана, шарилж оролцсон хялгана – хазаарт, таана оролцсон хялгана – улаанбударганат, үхэр харгана оролцсон шарилж – биелэг – ботуульт зэрэг нийт 10 хэв шинжийн ургамалжилтын бүлгэмдэлтэй байна.


Судалгаагаар нийт 21 овог, 29 төрөл, 75 зүйлийн ургамлыг зурагжуулан бүртгэсэн бөгөөд үүнээс 69 зүйл ургамал нь бэлчээр тэжээл, 21 зүйл ургамал нь эмийн ач холбогдолтой 4 зүйл хортой ургамал, 3 зүйл хүнсний ургамал, мал маш сайн иддэг-69 зүйл, бага иддэг 5 зүйлийн ургамал байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now