2020 оны 12 сарын 07
Судалгааны ажлын хэсэг 05 дугаар сарын 22-нд, 09 дугаар сарын 16-23-ны хүртэл Их газрын чулууны ууланд удирдамжийн дагуу ажиглалт судалгааг Хайрхан, Шарга дэл, Хөшөөт, Дөрвөлжин, Халзан хад, Мануулт гэсэн 6 газрын идэвхтэй 8 нүхэнд хийлээ.
Тарваганы гарааг баталгаажуулах зорилгоор автомат камер суурилуулж, байршлыг координатжуулж ажилласан.
Судалгаагаар нийт 18 тарвага бүртгэгдсэн. Мөн ичих үеийн ажиглалтаар Хайрханы 2 дугаар нүхэнд 3 тарвага, Шарга дэлд 3 тарвага, Зэлэн хөшөөтөд 3 тарвага, Дөрвөлжинд 3 тарвага, Халзан хаданд 1 тарвага, Мануултад 1 тарвага, Хүйтэн хоолойд 3 тарвага, Өлзийт болон Бүргэдийн талийн дошонд хэдэн тарвага ичсэн тодорхойгүй бөгөөд тус бүртээ 1, 1 тарвага ичсэн гэж үзэж тоолсон.
Тарваганы гарааг баталгаажуулах зорилгоор 5 автомат камер ашиглаж судалгаагаар 19 тарвага ажиглагдсан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ