“Говь-Хангай” хамтарсан биотехникийн арга хэмжээний хүрээнд Зэд хантай бүтээлийн нурууны ДЦГазрын Ороохын даваанд 1.5 тонн хужир, Их газрын чулууны уулын Ёрвон хайрхан, Баян хайрхан, Алагийн агуй зэрэг газруудад байгалийн 2 тонн өвсийг 2020 оны 03 дугаар сард хамтран тараан байршуулсан. Хамгаалалтын захиргаад өөр өөрсдийн нутагт элбэг байдаг хужир, өвсийг харилцан солилцож биотехникийн арга хэмжээг авсан.

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын өвсний нөөцөөс 100 боодол өвсийг тээвэрлэж, нөөцөлсөн. 
Нөөцөлсөн өвснөөс Гурвансайхан уулын Үдийн баруун урд хяр, Их тэвшийн овоо, Нарийний хяр, Зүүнбулагийн овоо, Зүүн заарагийн хад гэсэн нийт 5 цэгт 630 кг өвс тараан байршуулсан.

 

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Гурвансайхан ууланд Нарийны хяр, Зүүнсайхан ууланд нийт 2 цэгт 0.5 тонн өвс тараан байршуулсан.

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now