Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг(WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газартай хамтран хяналт шалгалтын ажилд ашиглах “Cмарт программ”-ын сургалтад 2020 оны 11 дүгээр сарын 2-6-ны хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд дарга, мэргэжилтэн, 3 байгаль хамгаалагч нар 5 хоногийн сургалтад хамрагдаж туршлага судалсан.

Тус сургалтаар эргүүл, хяналт шалгалтын төлөвлөлт, CMART програм гэж юу вэ?, эргүүл, хяналт шалгалтанд смарт арга зүйг ашиглах, эргүүл, хяналт шалгалтын мэдээг цуглуулах, эргүүл, хяналт шалгалтын дүнг смарт програмд хангамжид оруулах, смарт мобайл гар утасны төхөөрөмж ашиглах зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now