Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид нэг өдрийн цалингаараа Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад өвс хандивлалаа. Их газрын чулууны Ерлөг уул, Баян уул, Бурхантын тагт, Хулгар, Ихрийн хад, Ёрвон уул зэрэг нийт 13 цэгт 122 боодол өвс тавин томоохон газрыг хамарсан биотехникийн арга хэмжээ авлаа. Хаврын тарчиг, өвс тэжээл дутмаг үеэр зэрлэг амьтдад биотехникийн хамтарсан арга хэмжээ аван өвс хандивласан нийт Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдад талархал илэрхийлж байна.   

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now