Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Гурвансайхан сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая" сэдэвтэй байгалиа хамгаалах уламжлал, эдүгээ бид хэрхэн хамгаалах энгийн алхамууд зэргээр сургалт зохион байгууллаа. Мөн Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны талаар орчны бүсийн сумын сурагчдад танилцуулан, гарын авлага тараан ажиллалаа. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now