2021 оны 09 сарын 29
Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран "АЯНЧ" гэрэл зургийн уралдааныг зарлан бүтээлүүдийг хүлээн авч шилдэг 11 гэрэл зургаар үзэсгэлэн гаргалаа. Тус уралдаанд 1-р байр Э.Мөнхчулууны "Угалз", 2-р байр Э.Бат-амьдрал "Алтан бүрд", 3-р байр Ц.Наранбат "Цагаан суварга", 4-р байр Б.Дашням "Нарны хүлэг" бүтээлүүд тус тус шалгарлаа. Гэрэл зургийн үзэсгэлэн нь Бүрд ресторанд 2021 оны 9 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд гарч байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ